Нүүрээ будах нь сэтгэлийн түгшүүрийг бууруулахад тусалдаг
Нүүрээ будах нь сэтгэлийн түгшүүрийг бууруулахад тусалдаг

2023-04-20 19:57

Хэрэв та сэтгэлийн түгшүүртэй тэмцэж байгаа бол энэ нь өдөр тутмын тулаан гэдгийг мэддэг болсон байх. Зарим өдөр бусдаасаа муу, зарим өдөр зүгээр л тэсэж чадахгүй юм шиг санагддаг.

Гэхдээ таны сэтгэлийн түгшүүрийг багасгахад таатай хялбар арга байгаа бол яах вэ?

Тэр бол нүүр будалт. /Гайхалтай/

Нүүр будалт хийх нь эмэгтэйчүүдийн сэтгэл зүйд үр дүнтэй дэмжлэг болдог бөгөөд хамгийн муу өдрүүдийг ч илүү эвтэйхэн сэтгэл татам болгож  болно.

Нүүрээ будах нь танд хяналтыг гартаа авсан мэдрэмжийг өгнө. 

Сэтгэл түгшсэн үедээ амьдралдаа ямар нэгэн зүйлийг хянах чадваргүй мэт санагдаж болно. Нүүр будалт нь энэ хүч чадлаа эргүүлэн авах боломжийг танд олгоно. Та хэрхэн харагдахаа өөрөө шийдэх бөгөөд энэ нь маш их хүч чадал өгөх болно. Хэдийгээр таны амьдралын бусад бүх зүйл хяналтаас гарсан мэт санагдаж байсан ч нүүр будалт нь таныг дахин удирдах болсон мэт сэтгэгдэл төрүүлэх болно.

Энэ бол өөрийгөө халамжлах нэг хэлбэр юм 

Өөртөө анхаарал тавих нь бие махбодийн болон оюун санааны хувьд чухал юм. Та нүүр будалтаа хийхдээ өөртөө сайхан мэдрэмж төрүүлэх зүйл хийхэд цаг зав гаргаж байгаа хэрэг юм. Энэ бол өөртөө хайр, талархал мэдрүүлэх арга юм. Дээрээс нь гаднаасаа илүү сайхан харагдаж байх тусмаа дотоод сэтгэлээ ч сайн мэдрэх болно.

Нүүр будалт хийх нь бүтээлч байж, хөгжилтэй байх боломж юм. Шинэ бүтээгдэхүүн, шинэ будалтыг судалж, туршилт хийхээс бүү ай. Шинэ зүйлийг туршиж үзэх нь таны сэтгэлийг түгшээж буй бүх зүйлээс ангижруулж, эерэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд тусална. Хэдийгээр таны хүссэнээр болоогүй ч хэнд хамаатай юм бэ? Чамд л таалагдах ёстой!




 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл